Удирдлагын баг

Б.Төгөлдөр

Б.Төгөлдөр

Б.Төгөлдөр ХНХЧТ-ийн Гүйцэтгэх захирлаар 2014 оны 10 дугаар сараас ажиллаж байна. Тэрээр өмнө нь “МИК ОССК” ХХК-д Санхүү эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байсан бөгөөд үүнээс өмнө АНУ-ын олон улсын хөгжлийн агентлагт Хөтөлбөрийн ажилтан, Сангийн яаманд мэргэжилтэн, Дэлхийн банкны төсөлд Зөвлөх, Үндэсний статистикийн хороонд мэргэжилтнээр ажилласан туршлагатай. Төгөлдөр нь МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг Статистикч-эдийн засагч мэргэжлээр бакалаврын зэрэгтэй, Австралийн Үндэсний Их Сургуулийн Олон улсын болон хөгжлийн эдийн засгийн магистр зэрэгтэй. 

С.Үүрцайх

С.Үүрцайх

Үүрцайх нь ХНХЧТ-ийг үүсгэн байгуулагдсан цагаас эхлэн Удирдах зөвлөлийн гишүүнээр ажилласан бөгөөд 2015 оны 10 дугаар сараас Удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байна. Тэрээр АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн (USAID) “Бизнесийг дэмжих санаачилга” төслийн удирдагчаар ажилладаг бөгөөд USAID-ийн хэд хэдэн төслүүдэд ажиллаж байсан туршлагатай. 

Стив Поттер

Стив Поттер

Стив нь ХНХЧТ-ийн санаачлагчдын нэг бөгөөд ХНХЧТ-ийн Удирдах зөвлөлийн гишүүнээр 2013 оноос хойш ажиллаж байна. Стив Вагнер Ази Тоног Төхөөрөмжийн ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажилладаг. Тэрээр Катерпиллар ба Катепилларын дилер компанид Англи болон Дундад азийн орнуудад сүүлийн 40 жил ажилласан, менежментийн өндөр дадлага туршлагатай. Ноён Поттер нь Вагнер Ази Групп болон South Gobi Mining Services ХХК-ийн гүйцэтгэх захиралаар ажилладаг. 

Б.Дэлгэржаргал

Б.Дэлгэржаргал

Б.Дэлгэржаргал нь 2015 оны 3 дугаар сараас ХНХЧТ-ийн Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллаж байна. Тэрээр Хас Банкны Иргэдийн банк эрхэлсэн захирлаар ажилладаг бөгөөд Хас банкны Үйл ажиллагаа эрхэлсэн захирал, Санхүү эрхэлсэн захирлаар тус тус ажиллаж байсан. Үүнээс өмнө Micro Start төсөлд санхүүгийн менежер, ерөнхий нягтлан бодогч, судалгаа хөгжлийн алба, бодлого зохицуулалтын хэлтсийн захирлаар ажиллаж байсан туршлагатай

Б.Гантулга

Б.Гантулга

Б.Гантулга нь 2017 оны 10 дугаар сараас ХНХЧТ-ийн Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллаж байна. Тэрээр МИК Холдинг ХК болон МИК ОССК ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг.