Бидний үйл ажиллагаа

ХНХЧТ нь бизнес эрхлэгчдийн хөгжлийн замын хөтөч, хамтрагч нь болж, ЖДҮ эрхлэгчидтэй урт хугацааны туршид хамтран ажиллаж, хамтдаа өсөн дэвжихийг эрмэлздэг. Бид ЖДҮ эрхлэгчдэд тулгарч буй бэрхшээлд тохирсон шийдлийг хамтдаа олохыг эрмэлздэг бөгөөд Монголын ЖДҮ эрхлэгчдийн өрсөлдөх чадварыг сайжруулах үндсэн зорилгын хүрээнд бид дараах хоёр хөтөлбөрийг хэрэгжүүлдэг.

Ханган нийлүүлэгчдийн хөтөлбөр: ХНХЧТ нь ЖДҮ эрхлэгчдийн бүтээгдэхүүн, үйлчилгээний борлуулалтыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлдэг. Худалдан авагчид суурилсан буюу гагцхүү зах зээл болон худалдан авагчийн шаардлага, шалгуурт нийцүүлэн үйлдвэрлэхийг уриалдаг. ХНХЧТ нь өөрийн ханган нийлүүлэлтийн сүлжээг хөгжүүлэх хүсэлтэй худалдан авагч, мөн зах зээлийн чанар, шаардлага, шалгуурыг хангахад техникийн болон санхүүгийн дэмжлэг шаардлагатай байгаа ЖДҮ эрхлэгчдэд дэмжлэг үзүүлдэг. 

- Бизнесийг өргөжүүлэх, өрсөлдөх чадвараа дээшлүүлэхэд шаардлагатай техникийн туслалцаа, санхүүгийн эх үүсвэрт олоход дэмжлэг үзүүлэх;

- Худалдан авагч болон бэлтгэн нийлүүлэгчдийг холбох, зуучлах, мөн бэлтгэн нийлүүлэгчдийн чадавхийг сайжруулах замаар борлуулалтыг нэмэгдүүлэх;

- Худалдан авагчийн зүгээс тавьж буй шинэ шаардлага, шалгуурыг гүйцэлдүүлэхэд худалдан авагч болон бэлтгэн нийлүүлэгч нартай хамтран ажиллаж бэлтгэн

  нийлүүлэгчийг хөгжүүлэх;

- Чанарын удирдлагын олон улсын сертификат бүхий сургалт зохион байгуулж ЖДҮ эрхлэгчдийн  мэдлэг, чадавхийг дээшлүүлэх.

Чанарын удирдлагын хөтөлбөр: ЖДҮ эрхлэгчдийн бизнесийг өргөжүүлэх, өрсөлдөх чадвараа дээшлүүлэхэд шаардлагатай чанарын удирдлагын тогтолцооны талаарх мэдлэг, мэдээллийг түгээхийг бид зорьж байна. Чанарын удирдлагын хөтөлбөрийн хүрээнд бид: Хүнсний аюулгүй байдал, HACCP, Хөдөлмөрийн аюулгүй байдал, Зургаан Сигма, ISO чанарын удирдлага зэрэг ЖДҮ эрхлэгч нарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд чиглэгдсэн олон улсын сертификат бүхий сургалтуудыг тогтмол зохион байгуулж байна. 

Мөн ХНХЧТ нь өөрийн ханган нийлүүлэлтийн сүлжээг хөгжүүлэх хүсэлтэй худалдан авагч, мөн тодорхой зах зээлд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ нийлүүлж буй ЖДҮ эрхлэгчдэд үйлчилдэг:

-    ЖДҮ эрхлэгч: Шинэ зах зээлд нэвтрэх, томоохон худалдан авагчид бүтээгдэхүүн, үйлчилгээгээ нийлүүлэхэд тулгарч буй бэрхшээлийг хамтран даван туулах.

-   Томоохон худалдан авагч: ХНХЧТ нь томоохон худалдан авагч нарын бэлтгэн нийлүүлэлтийн сүлжээг хөгжүүлэх, чанартай, найдвартай бэлтгэн нийлүүлэгч олох, бэлтгэн нийлүүлэгчдийг хөгжүүлэхэд хамтран ажилладаг.