Чанарын удирдлагын ISO 9001:2015 тогтолцооны хэрэгжилт - ОУ-ын гэрчилгээ олгох сургалт

Монгол дахь SGS- (хяналт, баталгаажуулалт болон гэрчилгээжүүлэлт олгох) компанитай хамтран зохион байгуулдаг 

“ISO 9001:2015 Чанарын удирдлагын тогтолцооны хэрэгжилт” сургалт

ХНХЧТ нь “ISO 9001:2015 мэдлэг олгох” хагас өдрийг үнэ төлбөргүй сургалт/семинар болон “ISO 9001:2015 Чанарын удирдлагын тогтолцооны хэрэгжилт” 2 өдрийн олон улсын гэрчилгээ бүхий сургалтуудыг Монгол дахь SGS- (хяналт, баталгаажуулалт болон гэрчилгээжүүлэлт олгох) компанитай хамтран зохион байгуулж байна. Тус ISO 9001:2015 мэдлэг олгох семинар нь чанарын удирдлагын стандартын талаарх ерөнхий мэдээлэл авахыг хүссэн хүн бүхэнд зохиулагдсан ба цаашлаад чанарын удирдлагын тогтолцооны хэрэгжилт 2 өдрийн сургалтанд хамрагдаж байгууллагадаа ISO 9001 стандартыг нэвтрүүлэх гүүр болж өгөх юм

Сургалтаас олж авах мэдлэг:

 

ISO 9001 чанарын удирдлагын стандарт гэж юу вэ?

  • ISO 9001 бидэнд яагаад хэрэгтэй вэ?
  • ISO 9001-ыг хэрэгжүүлэснээр бий болох давуу талууд
  • ISO 9001 хэрхэн амжилттай хэрэгжүүлэх вэ?
  • Чанарын удирдлагын тогтолцооны зарим шаардлагууд
  • ISO 9001 стандартыг хэрэгжүүлсэн зарим туршлагаас хуваалцах