Зургаан сигма ногоон бүс– Вагнер Ази Тоног Төхөөрөмж ХХК-тай хамтарсан сургалт

Вагнер Ази Тоног Төрөөрөмж компанитай хамтран зохион байгуулж буй чанарын удирдлагын сургалт

“6 СИГМА НОГООН БҮС” 3 өдрийн сургалтыг Вагнер Ази Тоног Төхөөрөмж ХХК-тай хамтран зохион байгуулдаг 

6 сигма нь аливаа бизнесийн үйл ажиллагааны гологдол болон алдааны учир шалтгааныг тодорхойлж шийдвэрлэх арга хэмжээ авахад чиглэгдсэн. Тухайн алдаа, дутагдлыг арилгаснаар эцсийн бүтээгдэхүүний чанарыг сайжруулж, аливаа үйлдвэрлэл болон бизнесийн процессийн тогтворгүй байдлыг бууруулах боломжтой юм. Зургаан сигма аргачлал нь мэдээлэл цуглуулж, дүн шинжилгээ хийж, баримтад тулгуурлан зохистой шийдвэр гаргаснаар үйлчлүүлэгчдийн шаардлагад нийцсэн хамгийн үр ашигтай үйл ажиллагаа, үйлчилгээ, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг баталгаажуулах зорилготой.

6 Сигма төсөл нь аливаа үйл ажиллагааны явцыг сайжруулж, бүтээмжийг  нэмэгдүүлэх зорилготой ба тухайн үйл явцыг сайжруулахад шаардлагатай алхамуудыг тодорхойлж, асуудлыг шинжилдэг. Тэдгээр асуудлыг Парето диаграм, модны диаграм, үндсэн шалтгааны анализ, үйл ажиллагааны зураглал зэрэг олон аргачлалуудын тусламжтай судлана. 

6 сигма ногоон бүс сургалт таньд ямар мэдлэг өгөх вэ

​Ногоон бүстэй 6 сигма гэдэг нь үйл явцын сайжруулалтын багт тодорхой цаг хугацаа зарцуулдаг ажиллагсад юм. Энэхүү сургалтанд оролцсоноор 6 сигма технологи, аргачлалуудыг ашиглан бүтээгдэхүүн, үйлчилгээний чанартай холбоотой асуудлыг шинжилж, түүнийг шийдвэрлэх чадвартай болохын сацуу 6 сигма болон бусад чанар сайжруулах төсөлд  гишүүн болон ажиллах мэдлэгийг олж авах юм.