Аюулын дүн шинжилгээ ба эгзэгтэй цэгийн хяналт (HACCP) - Хүнсний аюулгүй байдлын удирдлага ОУ-ын гэрчилгээтэй сургалт

Орчны эрүүл мэндийн итгэмжлэгдсэн институт буюу CIEH-ын олон улсын гэрчилгээ олгох сургалт.

CIEH II түвшин - “Аюулын дүн шинжилгээ ба эгзэгтэй цэгийн хяналт” (HACCP) - хүнсний аюулгүй байдлын сургалт 

Хүнсний аюулгүй байдлын олон улсын гэрчилгээ олгох II түвшний “ Аюулын дүн шинжилгээ ба эгзэгтэй цэгийн хяналт” (HACCP) сургалт нь хүнсний үйлдвэрлэл, боловсруулалт, хадгалалт, тээвэрлэлт, худалдаа зэрэг ханган нийлүүлэлтийн бүх үе шатанд хүнсний аюулгүй байдлын зохих шаардлагыг хангах чадавхийг бий болгох, бэхжүүлэхэд чиглэсэн сургалт юм. Сургалтын хөтөлбөрийг дэлхийн нэр хүндтэй байгууллагын нэг болох Их Британийн “Орчны эрүүл мэндийн итгэмжлэгдсэн институт”-ийн (ОЭМИИ буюу CIEH) олон улсын сургалтын хөтөлбөрийн дагуу боловсруулсан бөгөөд сургалтын төгсгөлд шалгалт авч, тус төвийн олон улсад хүлээн зөвшөөрөгдөх гэрчилгээ олгоно.

 

Яагаад энэ сургалт чухал вэ ?

Энэхүү сургалт нь нийтийн хоол, хүнсний үйлдвэрлэлийн ажиллагсдад HACCP-ын зорилго, зарчмыг ойлгож, түүнийг ажлын байрандаа зөв хэрэгжүүлэх дадал олж авахад тусална. HACCP сургалт нь HACCP зарчмууд дээр үндэслэсэн хүнсний аюулгүй байдлын менежментийн тогтолцоог нэвтрүүлсэн, нэвтрүүлэхээр бэлтгэл хангаж буй байгууллагад ажиллаж байгаа болон ажиллахаар төлөвлөж байгаа хүмүүст зориулагдсан сургалт юм. 

Сургалтаас олж авах мэдлэг:

Тус сургалтанд хамрагдсанаар дараах мэдлэгийг олж авах бөгөөд байгууллагадаа HACCP нэвтрүүлэх суурь мэдээллийн талаар ехөнхий ойлголттой болно.

  • HАССP-ын тогтолцоо гэж юу болох, түүний онцлог
  • HACCP-д хэрэглэгддэг үндсэн нэр томъё
  • Ажлын байранд HACCP системийг хэрхэн нэвтрүүлэх арга аргачлал зэргийг суралцана.