Ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй байдлын OHSAS 18001 систем – мэдлэг олгох семинар

“OHSAS 18001- Ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй байдал” мэдлэг олгох хагас өдрийн сургалт

ХНХЧТ нь Олон улсын техникийн коллежтэй хамтран “OHSAS 18001- Ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй байдал” мэдлэг олгох хагас өдрийн үнэ төлбөргүй сургалт зохион байгуулж байна. Сургалтын агуулга нь Австралийн чанарын стандартын сургалтын хөтөлбөрийн дагуу боловсруулагдсан.

OHSAS 18001 хөдөлмөрийн аюулгүй байдлын мэдлэг олгох сургалт нь ажил олгогч болон ажилчдын ажлын байран дахь аюулгүй байдлыг сахихад анхаарах ерөнхий зааварчилгаа, шаардлагатай хууль тогтоомжууд, ажлын байран дахь аюулыг таньж эрсдлийг хэрхэн бууруулах болон аюулгүй ажиллагааны алтан дүрмүүдийг сахин биелүүлэх нь ямар ач холбогдолтой талаар таниулах анхан шатны сургалт юм.

Сургалтаас олж авах мэдлэг:

  • OHSAS 18001 хөдөлмөрийн аюулгүй байдлын стандартын танилцуулга
  • Ажлын байран дээр аюулгүй байдлыг сахих нь ямар үр дүнтэ болох
  • Ажлын байран дээрх аюулууд болон түүнээс яаж урьдчилан сэргийлэх
  • Аюулгүй ажиллагааг сахихын гол үр ашиг
  • OHSAS 18001 стандартыг хэрэгжүүлэх процессын талаарх ойлголт
  • Аюулгүй ажлын байрыг бий болгох алхамуудыг тодорхойлох