Ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй байдал (ХАБЭА ) ОУ-ын гэрчилгээтэй сургалт

Орчны эрүүл мэндийн итгэмжлэгдсэн институт буюу CIEH-ын олон улсын гэрчилгээ олгох сургалт.

CIEH II түвшин -Ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй байдал ХАБЭА сургалт

ХНХЧТ нь Вагнер Ази Тоног Төхөөрөмж ХХК-тай хамтран “Ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй байдал” 3 өдрийн сургалтыг зохион байгуулж байна.

Тус сургалтын хөтөлбөр нь Лондонд төвтэй CIEH-буюу Орчны эрүүл мэндийн итгэмжлэгдсэн институтээс боловсруулсан сургалтын хөтөлбөрийн дагуу явагддаг бөгөөд тус институтийн олон улсад хүлээн зөвшөөрөгдөх сертификат олгодог.

Энэ сургалт яагаад чухал вэ ?

Ажил олгогч нь ажиллагсдын аюулгүй, эрүүл ажиллах нөхцөл бүхий ажлын байр болон аюулгүй байдлын зөв систем, аргачлалыг бий болгох үүрэгтэй. Ажиллагсад ч мөн өөрийн болон хамтран ажиллагсдын аюулгүй байдал, эрүүл мэндэд ажлын байран дээр хэрхэн зөв зохистой, аюулгүй ажиллах зааварчилгааг авах шаардлагатай. Энэхүү сургалтаар ажлын байран дээр гарч болох эрсдэл, аюулыг таних, түүнээс урьдчилан сэргийлэх талаар мэдлэг олгоно.

 

 

Сургалтаас олж авах мэдлэг :

  • Ажлын байрны аюулгүй байдал, ослоос хэрхэн сэргийлэх
  • Aюулгүй ажиллагааны аливаа системд оролцох чадвартай болох
  • Эрсдлийн үнэлгээ хийх
  • Ажил олгогч болон ажиллагсдын тус тусын үүрэг хариуцлагыг ойлгох
  • Ажлын байран дахь аливаа эрсдлийг тодорхойлох
  • Хувь хүний оролцоотой ажлын байран дахь аюулгүй ажиллагааны дүрэм журмыг дагах
  • Тоног төхөөрөмж болон тэдгээрийн дизайн нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаанд хэр ач холбогдолтой болохыг ойлгох