Шинэ ханган нийлүүлэгчид зуучлах, бэлтгэх

Худалдан авагч аж ахуйн нэгжүүдийн худалдан авах бүтээгдэхүүн, үйлчилгээндээ тавьдаг шаардлагыг нь хангаж чадахуйц чадвартай ханган нийлүүлэгчдийг зуучлах, тэднийг хөгжүүлэх, бэлтгэхэд хамтран ажилладаг:

  • Шаардлагатай бүтээгдэхүүн, үйлчилгээг чанарын өндөр түвшинд үйлдвэрлэн нийлүүлж чадах ханган нийлүүлэгчийг олох, танилцуулах, хөгжүүлэх.
  • Худалдан авах тоо хэмжээг цаг хугацаанд нь нийлүүлж чадахуйц ур чадвар, хүчин чадал бүхий ханган нийлүүлэгчийг олж, худалдан авагчид танилцуулах,
  • Шинэ ханган нийлүүлэгчийг зуучлах арга хэмжээ зохион байгуулах,
  • Одоогийн ханган нийлүүлэгчдийг хөгжүүлэх, чадавхийг нь сайжруулахад дэмжлэг үзүүлэх, зөвлөгөө өгөх.

Худалдан авагч та энэхүү үйлчилгээг авснаар дараах ач холбогдолтой. Үүнд:

  • Компаний худалдан авах ажиллагаа хялбар болж, цаг хугацаа, хөрөнгө хүч хэмнэнэ..
  • Ханган нийлүүлэлтийн сүлжээ бэхжиж бизнесийн урт хугацааны ашиг орлого нэмэгдэнэ.
  • Компаний нийгмийн хариуцлага сайжирна.

Хэрвээ та манай энэ үйлчилгээг авахыг хүсвэл энд дарж бидэнтэй холбоо барина уу