
Худалдан авагчид зуучлах, холбох
ЖДҮ эрхлэгчдийн бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг сайжруулах, хүчин чадал, борлуулалтыг нэмэгдүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалт, санхүүжилт олоход дараах санхүүгийн зуучлал, дэмжлэгийг үзүүлж байна:
- ЖДҮ эрхлэгчдэд санхүүгийн төлөвлөгөө боловсруулах, санхүүгийн үнэлгээ хийх, эдгээрийг бие даан хийж гүйцэтгэхэд шаардлагатай зөвлөгөө өгөх,
- Банк, санхүүгийн байгууллагуудаас санхүүжилт эрэлхийлж байгаа аж ахуйн нэгжүүдэд шаардлагатай баримт бичиг боловсруулахад зөвлөгөө өгөх, зуучлах
- Боломжит санхүүгийн эх үүсвэрүүдийн талаарх мэдээллээр хангах,
- Гадаад, дотоодын эх үүсвэрүүдээс санхүүжилт хүсэхэд нь дэмжлэг үзүүлэх,
- ХНХЧТ-ийн хөтөлбөрийн зээл олгох.
Үйлчлүүлэгчдэд тавигдах шалгуур:
- Дотоодын ЖДҮ, үйлчилгээ эрхлэгч байх,
- Үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн, үйлчилгээ нь тодорхой худалдан авагч, зах зээлтэй байх. Худалдах, худалдан авах гэрээ, амлалт, тохиролцоо байвал сайн,
- Борлуулалтын орлогоо нэмэгдүүлэх боломжтой байх, нэмэлт бүтээгдэхүүн, үйлчилгээг борлуулах боломжтой байх
Бүрдүүлэх материал:
- Компанийн дүрэм, гэрчилгээ;
- Худалдан авагчтайгаа хийсэн гэрээ, гэрээ хийх гэж байгаа тохиолдолд үүнийг илэрхийлэх холбогдох бичиг баримтууд;
- Вэб сайтад байршуулсан “Товч мэдээллийн хүснэгт”-ийг бөглөн ирүүлэх.
Хэрвээ та манай энэ үйлчилгээг авахыг хүсвэл энд дарж бидэнтэй холбоо барина уу.