Санхүүгийн дэмжлэг үзүүлэх

ЖДҮ эрхлэгчдийн бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг сайжруулах, хүчин чадал, борлуулалтыг нэмэгдүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалт, санхүүжилт олоход  дараах санхүүгийн зуучлал, дэмжлэгийг үзүүлж байна:

  • ЖДҮ эрхлэгчдэд санхүүгийн төлөвлөгөө боловсруулах, санхүүгийн үнэлгээ хийх, эдгээрийг бие даан хийж гүйцэтгэхэд шаардлагатай зөвлөгөө өгөх,
  • Банк, санхүүгийн байгууллагуудаас санхүүжилт эрэлхийлж байгаа аж ахуйн нэгжүүдэд шаардлагатай баримт бичиг боловсруулахад зөвлөгөө өгөх, зуучлах
  • Боломжит санхүүгийн эх үүсвэрүүдийн талаарх мэдээллээр хангах,
  • Гадаад, дотоодын эх үүсвэрүүдээс санхүүжилт хүсэхэд нь дэмжлэг үзүүлэх,
  • ХНХЧТ-ийн хөтөлбөрийн зээл олгох.

Үйлчлүүлэгчдэд тавигдах шалгуур:

  • Дотоодын ЖДҮ, үйлчилгээ эрхлэгч байх,
  • Үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн, үйлчилгээ нь тодорхой худалдан авагч, зах зээлтэй байх. Худалдах, худалдан авах гэрээ, амлалт, тохиролцоо байвал сайн,
  • Борлуулалтын орлогоо нэмэгдүүлэх боломжтой байх, нэмэлт бүтээгдэхүүн, үйлчилгээг борлуулах боломжтой байх.

Бүрдүүлэх материал:

  • Компанийн дүрэм, гэрчилгээ;
  • Худалдан авагчтайгаа хийсэн гэрээ, гэрээ хийх гэж байгаа тохиолдолд үүнийг илэрхийлэх холбогдох бичиг баримтууд;
  • Вэб сайтад байршуулсан “Товч мэдээллийн хүснэгт”-ийг бөглөн ирүүлэх.

Хэрвээ та манай энэ үйлчилгээг авахыг хүсвэл энд дарж бидэнтэй холбоо барина уу.